ТЦА-аас баяр, наадмын үеийн нөхцөл байдал, зам тээврийн осол, урьдчилан сэргийлэх аяны үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Оюун “Орон нутгийн замд зам, замын байгууламжаас шалтгаалан гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын эвдрэл, гэмтлийг шуурхай засварлуулах зорилгоор нутгийн захиргааны болон Авто зам засвар арчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуй нэгжүүдэд 165 удаагийн мэдэгдэл, шаардлага хүргүүлж, нийт 9060 м замын тэмдэглэгээг тодруулж, автозамын эвдрэл гэмтэлтэй 36.908 м/куб замд засвар арчлалт хийлгүүлж, 111 тэмдгийг сольж, 272 тэмдгийг засварлан, 416 тэмдэг, тэмдэглэгээг шинээр байршуулсан.
ВИДЕО:
“Дүрмээ мөрдье” арга хэмжээний үр дүнд зам тээврийн ослын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 418 нэгж буюу 17.7%-иар, нас баралт 25 нэгж буюу 35.7 хувиар тус тус буурсан бөгөөд мөн хүүхэд өртсөн осол 7 нэгж буюу 6.5%-иар буурсан эерэг үзүүлэлттэй байна.
Мөн нийслэлээс гарах, орох хөдөлгөөнд тогтмол хяналт тавьж, 250-350 км радиуст 17 тээврийн хэрэгсэлтэй 40 алба хаагч 24 цагаар хөдөлгөөнт эргүүлээр хяналт шалгалт хийж ажиллахын зэрэгцээ тэгш ой тохиож байгаа аймаг, сумдын баяр наадам, хурдан морьдын уралдаан болж байгаа аймгуудыг чиглэсэн хөдөлгөөнд хяналт тавих, урьдчилан сэргийлэх зорилгоор 50 км тутамд хяналтын пост гарган 22 цэгт 22 тээврийн хэрэгсэл, 91 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна” гэв.