Увс аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Энэхүү наадмын хүчит бөхийн барилдаанд Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, С.Мөнхбат, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, Д.Хүдэрбулга нар манлайлан барилдана.