Тулгар төрийн 2234, Их монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлт өнөөдөр боллоо.
Увс аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга, Олимпын мөнгөн медальт Х.Баянмөнх, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт Д.Сумъяа нарын алдартнууд уригдан оролцож, наадамчин олондоо баярын мэндчилгээ дэвшүүлжээ.