Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадам энэ сарын 26-30-ны өдрүүдэд үргэлжилж байна. Өнөөдөр буюу 2025.07.29-ны өдөр 09 цагт Увс аймгийн 100 жилийн ойд зориулсан баяр наадмын нээлтийн арга хэмжээ тус аймгийн төв цэнгэлдэхэд эхэлсэн. Мөн өнөөдөр азарга, соёолон, их насны хурдан морины уралдаантай.
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн азарганы уралдаанд Монгол Улсын алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн хээр азарга түрүүлж, МУ-ын түмний манлай уяач Бэчээрийн Далайн хул азарга аман хүзүүнд хурдаллаа.