Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр Онцгой байдлын албанд иж бүрэн тоноглолтой байлдааны Камаз, Ranger завь хандивлажээ.
Тэрбээр энэ талаараа, “Ойн наадмаар одон медаль тараасангүй. Харин оюуныг дэмжих хэдэн сан байгууллаа. Бөх байлах гэж бэл бэнчингээрээ бусадтай уралдсангүй. Харин ойн түймэртэй тэмцэж буй онцгойгийн байлдагч нарт иж бүрдэл тоногтой байлдааны Камаз, Ranger завь хандивлалаа. Онцгой байдлын хамт олонд баярлалаа” гэжээ.