Юнескогийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” бүртгэгдсэн байдаг. Тэр утгаар Соёлын биет бус өвийн наадам "Айрагны баяр 2025"-ыг энэ жил Архангай аймгийн Хотонт суманд зохион байгуулахаар болжээ.
Айрагны баяр ирэх наймдугаар сарын 8-нд Хотонт сумын наадмын талбайд болох юм байна.