БНСУ-ын Чонжу хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд Мөрөн нисэх буудалд олон улсын анхны онгоц өнөөдөр газардлаа.
Тодруулбал, Мөрөн нисэх буудалд өнөөдөр 09:46 цагт Чонжү-Мөрөн чиглэлийн “Hunnu Air-E190” агаарын хөлөг амжилттай газардав. Үндэсний агаарын тээвэрлэгч Хүннү Эйр компани Embraer-190 онгоцоор Чонжу (БНСУ) – Мөрөн чиглэлийн олон улсын шууд нислэгийг үйлдэх бөгөөд нислэгийг 98 хүний суудалтай агаарын хөлгөөр үйлдэх бөгөөд 2 улсыг холбосон энэ нислэг 4 цаг 10 минут үргэлжилнэ.