“Хяргас” нууранд живж байсан хүүхдийг Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарынхан аварчээ

“Хяргас” нууранд живж байсан хүүхдийг Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарынхан аварчээ

Увс аймаг, Малчин сумын төвөөс баруун зүгт “Хяргас” нуурын усанд живж байсан хүүхдийг аварсан гэсэн мэдээллийг 07.28-ний өдрийн 22:30 цагт хүлээн авсан аж.

Улаанбаатар хотоос Увс аймгийн “Хяргас” нуурын эрэг дээр гэр бүлийн хамт аялж явсан Н /15 настай, эмэгтэй/ нуурын эргээсээ 100 метрийн зайд хийлдэг гудас дээрээс усанд унаж живж байсныг Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарынхан аварч, эсэн мэнд гаргасан