Зам тээврийн ослын улмаас нэг хүүхэд автомашины суудлын хооронд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ

Зам тээврийн ослын улмаас нэг хүүхэд автомашины суудлын хооронд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ

Баянхонгор аймаг, Өлзийт сум 4 дүгээр багийн “Бай хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 47 км, сумын төвөөс зүүн урд зүгт 19 км/ Суудлын автомашин автозамын хажуу руу унаж нэг хүүхэд дарагдсан гэсэн дуудлагыг долдугаар сарын 28-ны өдрийн 12:08 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн  “Nissan Juke” загварын суудлын автомашин автозамын хажуу тал руу осолдож М /15 настай, эмэгтэй/ суудлын хооронд хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.