СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зугаалж явсан 16 настай хүүхэд Орхон голд живж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зугаалж явсан 16 настай хүүхэд Орхон голд живж амиа алджээ

Сэлэнгэ аймаг, Орхонтуул сум 1 дүгээр багийн “Луу хүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 230 км, сумын төвөөс хойд зүгт 5 км, Сайхан сумын төвөөс баруун урд зүгт 70 км/ “Орхон” голын эрэг дээр Орхон аймгийн харьяат 8 хүүхэд зугаалж явснаас нэг хүүхэд нь живсэн гэсэн дуудлагыг долдугаар сарын 25-ны өдрийн 15:07 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр анги, Эрэн хайх, аврах анги, Орхонтуул сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Н /16 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, цогцсыг анх осолдсон гэх газраас хойд зүгт 16 км зайд “Цагаан тохой” гэдэг газраас 08:30 цагт олж уснаас гарган, Сайхан сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст  шилжүүлэн өгчээ.