Үндэсний их баяр наадмаар Улсын начин цол хүртсэн Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, “Хутагтын хүчтэн” дэвжээний бөх С.Бямбадоржийг аймгийн удирдлагууд, ах дүүс, мэргэжлийн холбоодын төлөөлөл хүлээн авч баяр хүргэж, хүндэтгэл илэрхийллээ.
С.Бямбадорж тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадамд аймгийн арслан М.Бямбадорж улсын арслан Ц.Содномдоржоор тав давж Монгол Улсын начин цолын болзол хангасан юм. Тэрбээр Айраг сумаасаа анхны улсын цолтон болсон бөгөөд 2012 онд аймгийн начин, 2015 онд аймгийн заан, 2018 онд Дорноговь аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн.