Түүхт 100 жилийнхээ ойгоо тэмдэглэж буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Түүхт 100 жилийнхээ ойгоо тэмдэглэж буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойн баярын хуралд оролцон, ард иргэдэд Тулгар төр байгуулагдсаны 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Увс аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.

Тэрбээр, орон нутаг болон улс эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, иргэдийн хөдөлмөр зүтгэл, бүтээлч үйлс, гавьяаг үнэлэн Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав. Ерөнхийлөгч, Увс аймгаар овоглосон хүн бүр орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зүрхээ нэгтгэн зүтгэж, амжилт бүтээлээ бататган, алдар цолоо бадрааж явахын ерөөлийг өргөн дэвшүүллээ.

1925 онд Дөрвөдийн зүүн, баруун хоёр аймгийг нэгтгэн  “Дөрвөд далай хан аймаг” нэрийг халж ”Чандмань уулын аймаг” нэртэйгээр одоогийн Увс аймгийг 41 сум, 115 багтай байгуулсан түүхтэй. Өдгөө Увс аймаг 86 мянган хүн амтай, 19 сум, 3 сая толгой малтай,  сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээ, зам, тээвэр, аялал жуулчлал, худалдаа үйлдвэрлэл бүхий аймаг болон хөгжиж байна. Увсын хөдөлмөр иргэд Баяд үүлдрийн хонь, Өлгийн улаан ямаа, Тэс хэвшлийн адуу зэрэг өндөр үржил шимтэй малын үүлдэр угсаа бий болгож, жамц давс, чацаргана жимс зэрэг брэнд бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлд тогтвортой нийлүүлэн, орон нутаг, улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж иржээ.