Шөнийн цэнгээний газрын ажилчдад хутга тулган сүрдүүлсэн гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Шөнийн цэнгээний газрын ажилчдад хутга тулган сүрдүүлсэн гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас Т.Г холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, иргэн Т.Г нар нь шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубын ажилчдад хутга тулган айлган сүрдүүлж үйлчилгээний төлбөр төлөхөөс зайлсхийж, бие махбодид нь халдсан, эрүүл мэндэд нь хохирол, хор уршиг учруулна, өмч хөрөнгийг нь устгана гэх зэргээр заналхийлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.