Цагдаагийн байгууллагаас хар тамхи тээвэрлэдэг, хадгалдаг, худалдан борлуулдаг 6 бүлэг 73 этгээдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас хар тамхи тээвэрлэдэг, хадгалдаг, худалдан борлуулдаг 6 бүлэг 73 этгээдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний хагас жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлж буй урсгалыг тогтоох, дотоодын эрэлт хэрэглээг хумих хязгаарлах, сэжигтэй бүлэг бөөгнөрөл, нуугдмал хэрэглэгч этгээдүүдийг илрүүлэхээр “Бүлэг-2025” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, 6 бүлэг 73 этгээдэд холбогдох 46 гэмт хэргийг илрүүлжээ.

Дээрх гэмт этгээдүүдээс эд мөрийн баримтаар 12.315 хүн/тун хэмжээний мансууруулах бодис хураасан байна.