Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн гавьяаг нь үнэлж, Увс аймгийг Монгол Улсын төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-оор шагналаа.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гардуулан, Увс нутгийн ард түмэнд баяр хүргэв. Мөн түүхт 100 жилийн ойн өмнөхөн МУГЖ С.Жавхланг "Ардын жүжигчин" цол тэмдгээр шагнаж, шагналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр гардуулан өглөө. Мөн Дархан аварга Н.Батсуурьд гавьяат тамирчин цол тэмдэг олгов.