С.Дашзэвэг: Б.Амарсайхаан чи эр хүн шиг ирж биднээс уучлалт гуй, хариуцлагаа хүлээ

С.Дашзэвэг: Б.Амарсайхаан чи эр хүн шиг ирж биднээс уучлалт гуй, хариуцлагаа хүлээ

Зодооны хэрэгт холбогдож, Монгол Улсын хилээр гарч явсан "Таванбогд" группын захирал Ц.Баатарсайханы хүү Амарсайхан энэ сарын 27-нд ирнэ гэж хуулийнханд мэдэгдсэн байдаг. Одоогоор Б.Амарсайхан хилээр орж ирсэн мэдээлэл байхгүй.

Тэгвэл хохирогчийн аав С.Дашзэвэг өөрийн цахим хуудастаа “Өнөөдөр  долоодугаар сарын 28-ны өдөр. Амарсайхаан чи эр хүн шиг ирж биднээс уучлалт гуй, хариуцлагаа хүлээ. Зугтлаа гээд би чамайг мартахгүй ,зогсохгүй, цөхрөхгүй ш дээ. Ирэхгүй байсаар байгаад бүх хэрэг нь замхраад АМАРСАЙХАНДАА жаргажээ гэдэг үлгэрийг чамд хэн ч зохиож өгөхгүй шүү” гэжээ.