Дархан аварга Н.Батсуурийг Монгол Улсын гавьяат тамирчин цол, тэмдгээр шагнахаар болжээ

Дархан аварга Н.Батсуурийг Монгол Улсын гавьяат тамирчин цол, тэмдгээр шагнахаар болжээ

Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам энэ сарын 29, 30-ны өдрүүдэд болно. Тэгвэл Увс аймгийн Ховд сумын харьяат Дархан аварга Н.Батсуурьт Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдэг олгохоор болжээ.

Тэрбээр үндэсний бөхөөс гадна жүдо бөхөөр хичээллэдэг бөгөөд 2011 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж "Спортын мастер", 2011 оны дэлхийн цомын аваргаас хүрэл медаль хүртэж "ОУХМ" цол хүртсэн, 2013 онд мөн жүдо бөхийн улсын аварга болсон, 2012 оны дэлхийн цомоос хүрэл, 2012 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн жүдоч юм.