Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам энэ сарын 29-30-ны өдрүүдэд болно.
Баяр наадмыг угтаж олон арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь морин хуурын үзэсгэлэн аж. Тодруулбал, Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулж хуур урлаач Э.Сүхбаатар дахин давтагдашгүй 108 морин хуурынхаа дээжээс үзэсгэлэн гаргасан байна. Уг үзэсгэлэнг Увс аймгийн угтах, үдэх хаалганы өмнө дэлгэжээ.