Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам энэ сарын 29, 30-ны өдрүүдэд болно. Тэгвэл МУГЖ С.Жавхланг Увс аймгийн 100 жилийн ойгоор Ардын жүжигчин цол, тэмдгээр шагнахаар болжээ. Тэрбээр Увс нуур, Цэнхэр тэнгэрийн орон, Ээжийн чанасан цай, Болно доо хоёулаа зэрэг олон сайхан хит дуугаараа Монголын ард түмний зүрх, сэтгэлд хоногшсон уран бүтэлч билээ.
