Увс аймгийн түүхт 100 жилийн ойн цол олгох барилдаанд Аймгийн арслан Б.Өсөхбаяр түрүүлж, хурц чимэг нэмжээ

Увс аймгийн түүхт 100 жилийн ойн цол олгох барилдаанд Аймгийн арслан Б.Өсөхбаяр түрүүлж, хурц чимэг нэмжээ

Тулгар төрийн 2234, их монгол улсын 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, ардын хувьсгалын 104 жилийн ой, ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баяр наадам өнөөдөр Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмаар үргэлжилж байна.

Баяр наадмын өмнө Улаангом сумын “Өргөн ширэгт” нутагт Аймгийн цол чимэг олгох 256 бөхийн барилдаан болж, Тэс сумын харьяат аймгийн арслан Б.Өсөхбаяр найм даван түрүүлж, аймгийн хурц арслан болжээ. Барилдааны үзүүрт Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Төмөрцоож үлдэн чимэг хүртэв. Их шөвөгт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харъяат Аймгийн арслан Ч.Алтангэрэл, Булган аймгийн Могод сумын харъяат Аймгийн арслан М.Эрхэмбаяр нар үлдэж чимэг нэмлээ.

Аймгийн арслан Б.Өсөхбаяр тавын даваанд сумын заан Т.Гэрэлчулууныг, зургаагийн даваанд сумын заан Г.Цэрэнтогтохыг, долоогийн даваанд аймгийн арслан М.Эрхэмбаярыг, наймын даваанд аймгийн арслан Ц.Төмөрцоожийг тус тус давж түрүүлсэн байна.