Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөр төрсөн өдрийнхөө үнэтэй бэлгийг цахим сүлжээндээ байршуулсан нь олны анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулаад байсан. Учир нь 20 гаруйхан насны залуу ямар орлогоороо найз охиндоо олон сая төгрөгийн үнэтэй бэлэг өгөв гэдэг нь олны эгдүүцлийг төрүүлээд байсан юм. Улмаар эдийн засагч Ц.Лут-Очир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг худуудтай нь хамт шалгуулахаар АТГ-т хандсан байдаг.
Тэгвэл түүний гомдлын хариуг АТГ-аас ирүүлжээ. Уг бичигт, Херо энтертайнмэнт групп" ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Баатар нь тус компанийн орлогоос иргэн О.Тэмүүлэнд 2025 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр 150 сая төгрөг, гуравдугаар сарын 16-ны өдөр 80 сая төгрөг, дөрөвдүгээр сарын 5-ны өдөр 70 сая төгрөг буюу нийт 300 сая төгрөгийг өгсөн болох нь санхүүгийн баримтууд, холбогдох этгээдүүдийн тайлбараар нотлогдсон.
Энэ талаар Ц.Лут-Очир өөрийн твиттер хуудастаа дараах мэдээллийг хийсэн байна.
АТГ миний гомдлын хариуг ирүүлсэн. Эрхэм мэргэн ардууд юу гэж болгоож байна? @OyunbatSh pic.twitter.com/jxtICYBOUj
— Lutaa (@LutochirT) July 28, 2025
Мөн иргэн О.Тэмүүлэн нь "найз охины хамт нисдэг тэргээр зорчсон" гэх асуудлыг шалгахад "Херо энтертайнмэнт групп" ХХК нь уран сайхны олон ангит киноны ложистик, зураг авалтын обьектыг судлах ажлын хүрээнд Булган аймагт ажиллахаар "Альфа аврора Эвиэйшн" ХХК-тай 2025 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр байгуулсан "Захиалгат нислэгийн гэрээ"-ний дагуу Улаанбаатар хотоос нислэг үйлдэгдсэн бөгөөд уг нислэгийн багт иргэн О.Тэмүүлэн, Ө.Өгөөмөр нар хамт зорчсон нөхцөл байдал тогтоогдсон гэжээ.