Энэ үзэгдэл нь маргааш буюу долоодугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00:00-04:00 цагийн хооронд хамгийн тод үзэгдэнэ.
“Тэнгэр галан зураасаар дүүрч харагдах тул хөдөө тал нутагт илүү үзэсгэлэнтэй байх нь мэдээж. Нүд тань харанхуйд дасахад ердөө 20 минут л хангалттай. Ямар нэгэн дуран, телескоп хэрэггүй, зүгээр л тэнгэр лүү хараарай” гэж Одон орон судлаачид мэдээлжээ.
Солирын бороо нь өмнө зүгт харагдах учир:
-Баянхонгор аймгийн Их Богд орчим;
-Өмнөговь аймгийн Даланзадгад орчмын говь;
-Хөвсгөл аймгийн Жанхайн өндөрлөг;
-Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур;
-Төв аймгийн Эрдэнэсант, Баянчандмань сум;
Дээрх газрууд нь шөнийн тэнгэрт унах солирын бороог үзэх гайхалтай орчин, газар аж.