Энэ онд Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 85 жилийн ой тохиож буй. Мөн тус аймгийн Алтанцөгц, Цэнгэл сум болон Цагааннуур тосгон үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа билээ. Тэгвэл Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны үүсгэн байгуулагдсны 100 жилийн ойд зориулсан баяр наадам энэ сарын 25, 26, 27-ны өдрүүдэд боллоо.
Тус наадмын үндэсний бөхийн барилдаанд Улсын заан Б.Серик түрүүлж, Аймгийн арслан Т.Эрболат үзүүрлэжээ.