Увс аймгийн 100 жилийн ойн хүрээнд Маршал Ю.Цэдэнбалын дурсгалын үзэсгэлэнг нээжээ

Увс аймгийн 100 жилийн ойн хүрээнд Маршал Ю.Цэдэнбалын дурсгалын үзэсгэлэнг нээжээ

Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын XX зууны түүхэнд онцгой байр суурь эзэлдэг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбалын амьдрал, үйл хэрэгт зориулсан дурсгалын үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд түүний эдэлж хэрэглэж байсан хувийн эд зүйлс, архивын ховор баримт, гэрэл зургууд болон түүхэн дурсгалууд үзэсгэлэнд дэлгэжээ. Мөн ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Төрийн хүндэт харуулын бүрэлдэхүүн ойн баярт уур амьсгал нэмж, аймгийн төв талбайд үлээвэр хөгжмийн тоглолтыг толилуулсан байна.