Хөвсгөл аймгийн Их уул орох замд жуулчин тээвэрлэж явсан “Пургон” авто машин шатсан гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан.
ВИДЕО:
Хөвсгөл аймгийн Их уул орох замд жуулчин тээвэрлэж явсан Пургон авто машин шатсан гэнэ!
— NaNa (@mgl_nana7) July 26, 2025
Баларсан юм бээ 😨 pic.twitter.com/bsunpnLCpA
Дээрх автомашин шатсан талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой багийн “Зүлэгт” гэдэг газар суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг долоодугаар сарын 26-ны өдрийн 16:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан суман дахь 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн ‘’Уаз 22069’’ загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан” гэв.