Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөг Ойрад театрын гадна сүндэрлүүллээ

Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөг Ойрад театрын гадна сүндэрлүүллээ

Монгол Улсын Ардын жүжигчин, Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Гомбын Түмэндэмбэрэл агсаны гэрэлт хөшөө 100 жилийн ойг тохиолдуулан олон нийтийн хандиваар босгож, Ойрад театрын гадна сүндэрлүүллээ.  

Хөшөөний нээлтэд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Э.Болормаа, М.Мандхай, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хөшөөг санаачлагч Б.Баасандорж, Увс аймгийн удирдлагууд, Их аварга С.Мөнхбат болон нутгийн иргэд оролцжээ. Уг хөшөөг Дархан аварга Ж.Мөнхбат агсны хөшөөг урласан уран барималч Г.Түмэнчулуун урласан юм.