ВИДЕО: Тайландын Камбожтой хиллэдэг “Си Са Кет”, “Сурин”, “Бурирам” мужид зорчихгүй байхыг анхааруулж байна

ВИДЕО: Тайландын Камбожтой хиллэдэг “Си Са Кет”, “Сурин”, “Бурирам” мужид зорчихгүй байхыг анхааруулж байна

Энэ оны долоодугаар сарын 24-ний өдрийн 08:20 цагт Тайландын Хаант Улсын Сурин муж дахь цэргийн бааз руу Камбожийн талаас гал нээж, хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарав. Энэхүү үйл явдлын улмаас олон тооны иргэд амь насаа алдаж, гэмтэж, бэртсэн тул Тайландын талаас тухайн байршилд оршин сууж буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна.

ВИДЕО:

Иймд иргэд та бүхэн Тайландын Камбожтой хиллэдэг “Си Са Кет”, “Сурин”, “Бурирам” болон “Убон ратчатани” мужид зорчихгүй байж, учирч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг үүгээр анхааруулж байна.

Элчин сайдын яамны шуурхай утас:

+66 06-1026-9692