ТОДРУУЛГА: Архангайд биш Завхан аймагт зам тээврийн ослын улмаас хоёр иргэн амиа алджээ

ТОДРУУЛГА: Архангайд биш Завхан аймагт зам тээврийн ослын улмаас хоёр иргэн амиа алджээ

Архангайгаас Улаанбаатар руу ирж байсан гэр бүл авто машины осолд орж, улмаар дөрвөн хүүхдийн гурав нь газар дээрээ нас барж, нэг хүүхэд нь эсэн мэнд үлдсэн байна. Харин эцэг, эх хоёр нь сэхээнд байгаа гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан.

Тус ослын талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Энэ оны долоодугаар сарын 25-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт Автомашин онхолдож хүн нас барлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирснийг шалгахад хувийн эзэмшлийн Субару маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож зорчиж явсан 12 болон 18 настай хоёр хүн амь насаа алдсан хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Архангай аймагт ослын улмаас хүн нас бараагүй" гэв.