ТОДРУУЛГА: Эмнэлгийн хойд талын фасад шатаж байсныг унтраажээ

ТОДРУУЛГА: Эмнэлгийн хойд талын фасад шатаж байсныг унтраажээ

Өнгөрөгч амралтын өдөр буюу долоодугаар сарын 27-ны шөнө Өжинмед шатаж байна , гал команд маш хурдан ирлээ гэх мэдээлэл цахим орчинд түгсэн.

ВИДЕО:

Тус гал түймрийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, эмнэлгийн гадна фасад шатаж байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 02:35 цагт ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дудгаар ангийн алба хаагчид очиж, эмнэлгийн хойд талын 1 дүгээр давхраас 3 давхар хүртэлх гадна талын фасад шатаж байсныг унтраасан” гэв.