МУГТ М.Бундмаа, ОУХМ Ч.Болдбаатар нар жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаасаа татгалзаж буйгаа мэдэгджээ

МУГТ М.Бундмаа, ОУХМ Ч.Болдбаатар нар жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаасаа татгалзаж буйгаа мэдэгджээ

Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, МУГТ М.Бундмаа, ОУХМ Ч.Болдбаатар нар шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаасаа татгалзаж байгаагаа мэдэгджээ.

Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан, "Шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаасаа татгалзаж байгаагаа мэдэгдэж байна. Шалтгаанаа маргааш тайлбарлана" гэжээ. Түүний энэ мэдэгдэлтэй холбоотойгоор Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Ч.Болдбаатар бас мэдэгдэл гаргасан байна. Тэрбээр, “Өглөөний 07.00 цагаас оройны 19.00 хүртэл жүдо бөхийн заалнаас холдоогүй зургаан жил болжээ. Нэг ч өдөр ажил таслаж үзээгүй агуу их сэтгэлтэй найзтайгаа үргэлж хамт шүү. Чи байхгүй бол би ч байхгүй. Хамтдаа ажлаа өгье. Чи бол миний мэдэх хамгийн мундаг дасгалжуулагчийн нэг шүү. 2 нүүртэй худалч хүмүүс арай арай. Цаг хугацаа хэн үнэн, хэн худлаа гэдгийг харуулаад өгнө өө” гэжээ.