"The MongolZ" баг "IEM Cologne 2025" олон улсын тэмцээний плэй-оффын шатанд шалгарлаа

"The MongolZ" баг "IEM Cologne 2025" олон улсын тэмцээний плэй-оффын шатанд шалгарлаа

Германы Кёльн хотод зохион байгуулагдаж буй "IEM Cologne 2025" олон улсын тэмцээнд урилгаар оролцож буй “The MongolZ” баг өнгөрсөн шөнө “Falcons” багийг 2-0 харьцаатай ялж, плей-оффын эрхийг авсан эхний баг боллоо. Тэд дараагийн тоглолтоо мягмар гарагийн орой хийх ба хэсгээсээ нэгээр гарах эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан байх бөгөөд "Vitality" болон "G2" багуудын аль ялсантай нь өрсөлдөх юм.