Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 96 зорчигчийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Шинжилгээ авах бусад ажил үргэлжилж байна. Тандалтаар цуглуулсан 28 сорьцоос мөн халдвар илрээгүй. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 71 хүнээс халдвар илрээгүй. Ингээд бид Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар, Берлин, Москва-Улаанбаатар, Истанбул-Улаанбаатар зэрэг тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг дэс дараатайгаар шинжилгээнд хамруулж байна. Одоо 100 гаруй хүний шинжилгээг хийх гэж байна.
Нэн тэргүүнд алийг нь шинжилгээнд хамруулах вэ гэдэгт тактик барьж ажиллаж байна. Гэхдээ бид тусгаарлалтын хоногуудад тандалт, хяналтыг маш чамбай, нямбай хийнэ.
2020 оны 3 сарын 25-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнээс халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 208 хүн тусгаарлагдсан байна. Мөн Улаанбаатарт хоёр, Сэлэнгэ аймагт хоёр, Дархан-Уул аймагт хоёр нийт зургаан сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шинжилгээ авсан.
Сайн мэдээл дуулгахад, өвчтөнүүдийн биеийн байдал тогтуун байна" гэлээ.