ШУУРХАЙ: Хэл, сонсголын бэрхшээлтэй, 48 настай монгол иргэнийг “ойлголцож чадаагүй” гэх шалтгаанаар АНУ-д таван сар хорьжээ

ШУУРХАЙ: Хэл, сонсголын бэрхшээлтэй, 48 настай монгол иргэнийг “ойлголцож чадаагүй” гэх шалтгаанаар АНУ-д таван сар хорьжээ

АНУ-ын хорих ангид хэл, сонсголын бэрхшээлтэй монгол иргэн таван сар гаруй хугацаанд хоригдож байгаад саяхан суллагджээ.

Тодруулбал, сонсголгүй, хэлний бэрхшээлтэй монгол эрэгтэйг орчуулагчийн тусламжгүйгэр АНУ-ын Отай Меса цагдан хорих ангид олон хоног хорьж, хүний эрх зөрчиж байж магадгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ талаар түүний эгч нь хэлэхдээ, “шүүгчтэй уулзаж, монгол хэл ойлгодог хүнтэй харилцах боломж гараагүй. Дүүдээ маш их санаа зовж байна" гэж байсан. Хоригдож буй монгол иргэний эгч нь Виржиниа мужид амьдардаг АНУ-ын иргэншилтэй хүн бөгөөд дүүгээ батлан даахыг хичээж байсан юм. 

Уг хэргийн талаар өмгөөлөгч Андреа Монтавон-МакКиллип нь ерөнхийлөгч Дональд Трампын захирамжаар цагаачдыг зохих журмын дагуу баривчилж, хувийн компаниудын хорих газруудад их хэмжээний ашиг авчирч байна гэжээ.

Мөн түүний хэлснээр хоригдож буй монгол иргэн энэ оны хоёрдугаар сард АНУ-д очсон бөгөөд тухайн үед орогнол хүсэх хүсэлтэй байгаагаа тайлбарласан байна. Гэтэл Хил хамгаалах албаны ажилтнууд хэлний бэрхшээлтэй монгол иргэнтэй ойлголцоогүй бөгөөд Цагаачлалын алба, Гаалийн албанд шилжүүлснээр тэд түүнийг Отай Меса хорих төвд аваачсан аж. Тус улсын ерөнхийлөгч Д.Трампын шинэ зарлигуудын нэг нь "Бусад улсын иргэнийг улсуудыг түрэмгийллээс хамгаалах баталгаа"-г хассан явдал юм. Улмаар АНУ-ын Калифорни мужийн өмнөд дүүргийн шүүгч Дана Сабрав долдугаар сарын 9-нд Отай Меса хорих төвийн удирдлагуудад монгол иргэн н.Авирмэдэд монгол дохионы хэлээр орчуулагч өгөхийг үүрэг болгож улмаар хоёрдугаар сараас хойш таван сар хорьсны эцэст түүнийг долдугаар сарын 22-ны өдөр суллажээ.