Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн даншиг наадам үргэлжилж байна. Энэхүү наадмын хурдан соёолон насны морьны байг УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Г.Хосбаяр нар ивээн тэтгэж GLB200 маркийн мерседес бенз машинаар байлжээ.
Соёолон насны морьдын уралдаанд Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Нямноровын Мөнхийн бор халзан үрээ түрүү магнайд, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Янгүгийн Содбаатарын хул үрээ аман хүзүүнд, Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Дүүрэнбилэгийн Одхүүгийн буган халтар үрээ айргийн гуравт, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач НАУ Батсуурийн Чинзоригийн хээр үрээ айргийн дөрөвт, Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Сосорбурамын Баттогтохын хээр үрээ айргийн тавд тус тус хурдалжээ.