БНХАУ-аас “мөс” гэх нэршилтэй 67 грамм бодисыг Монголын хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

БНХАУ-аас “мөс” гэх нэршилтэй 67 грамм бодисыг Монголын хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас карго илгээмжийн үйлчилгээ ашиглан метамфетамин буюу “мөс” гэх нэршилтэй 67 грамм бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тухайн этгээд нь өөрийн төрсөн аав, ах, эхнэр болон төрөл садангийн этгээдүүдтэй хамтран зохион байгуулалттайгаар худалдан борлуулдаг байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалтад “улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.




Өнөөдөр тахиа өдөр

7 цагийн өмнө