ДАШТ-ий отгон медальт Болдын Ганхайч эх орондоо зохиогдож буй Их дуулга тэмцээнд түрүүлж, Монголын багийн эхний алтан медалийг авчирлаа.
Тэрбээр финалд Ази тивийн аварга, Загребийн гранпри, Ташкентийн Их дуулгын аварга Японы Кирари Ямагүчигийн эсрэг 10 минут үргэлжилсэн хүнд барилдаан хийж, нэмэлт цагт даралтаар ялалт байгуулав. Барилдааны явцад гараа хөшүүлэн бага зэрэг гэмтэл авсан ч шүд зуун зүтгэсээр ялалтад хүрсэн юм. Тэрбээр өмнө нь Улаанбаатарын гранпри тэмцээнд үзүүрлэж байсан бол энэ удаа алтан медаль хүртлээ.