Counter-Strike-ийн хамгийн том 3 тэмцээний нэг болох IEM Cologne тэмцээн өнгөрсөн лхагва гарагт эхлээд байгаа. Уг тэмцээнд нийт 24 баг оролцож байгаагаас 1-р шатанд 8 баг нь хасагдаж 2-р шатанд үлдсэн 16 баг өрсөлдөх гэж байна.
Багууд хоёр хэсэгт хуваагдан double-elimination форматаар тоглож хэсэг бүрээс 3 баг нь шигшээ шатанд шалгарах бөгөөд манай улсын The MongolZ багийн хувьд А хэсэгт ороод байна. Тэдний эхний тоглолт өнөө орой 22:00 цагаас бөгөөд 1-р шатнаас гарч ирсэн Франц улсын 3DMAX багтай тоглохоор учраа таараад байна.