Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө “Баар, цэнгээний газар”-т хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулжээ.
Шалгалтаар 560 иргэн /эрэгтэй 210, эмэгтэй 350/-ээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестээр шалгаж ажиллав. Урьдчилсан байдлаар Монгол улсын 11 иргэн, Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын 2, Украйн улсын 1 иргэнээс илэрсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Мөн 2 этгээдээс 1.1 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.