Өндөр гэгээний-390 жилийн ой, Хангайн бүсийн даншиг наадам Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болж байна.
Энэхүү наадмын азарганы уралдаан өнөөдөр боллоо. Улмаар Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул ААУ Нямсүрэнгийн Мөнхзоригийн хээр азарга түрүү магнайд хурдалж, Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Амарсайханы Билгүүтэйн хар азарга аман хүзүүнд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ААУ Бат-Очирын Батсүхийн хүрэн халзан айргийн гуравт, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уяач Сүхбаатарын Дэмчигийн хээр халзан азарга айргийн дөрөвт, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын уяач Балжхүүгийн Үүрцайхын бор азарга айргийн тавд тус тус хурдалсан байна. Азарга насны морьдын уралдааны түрүү магнайг Ланд 200 маркийн автомашинаар мялаах юм.