Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээн даншиг наадмын хүчит 512 бөхийн барилдаанд зодоглохоор одоогийн байдлаар 1 аварга, 4 арслан, 6 заан, 14 харцага тэргүүүлсэн 40 гаруй улсын цолтонтой, нийт 430 орчим бөх бүртгүүлжээ.
Мөн тус барилдаанд Япон улсын мэргэжлийн бөхийн тамирчин Ханада Хидэтора барилдахаар бүртгүүлсэн байна. Барилдаан долоодугаар сарын 26, 27-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болно. Түрүү бөх Ланд круйзер 300 автомашин гардана.