Өндөр гэгээн Гомбодоржийн Занабазарын түмэн өлзий гийсний 390 жилийн ой,Хангайн бүсийн даншиг наадмын сонгомол дээд, дунд, доод насны морины уралдаан өчигдөр /2025.07.25/ боллоо.
Энэхүүс сонгомол дунд насны морины уралдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат Янгүгийн Содбаатарын хүрэн халзан түрүү магнайд, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харъяат, Нийслэлийн алдарт уяач Дондовцэрэнгийн Занабазарын халтар аман хүзүүнд, Дундговь аймгийн Дэрэн сумын харъяат, аймгийн алдарт уяач Сосорбурамын Одгэрэлийн хээр айргийн гуравт, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харъяат Алтангэрэлийн Батбаатарын зээрд халзан айргийн дөрөвт, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харъяат, аймгийн алдарт уяач Чулуундаваагийн Тамирын сартай хээр айргийн тавд тус тус хурдалсан байна.