Увс аймгийн засаг даргаар ажиллаж байсан Ч.Чимэдэд 3 жилийн хорих ял оноож, нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасчээ.
Мөн тус аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан Г.Отгонболдод 2.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан байна. Мөн тус аймгийн кадастр хариуцсан ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан У.Болор-Эрдэнэд 2 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан шийдвэрийг өчигдөр Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргажээ.
Эргэн сануулбал, Увс аймгийн засаг дарга асан Ч.Чимэд өөрийнхөө зөвлөх, нэг намын болон төрөл садны хамаарал бүхий хүмүүст давуу байдал олгож, хууль зөрчин, худалдаа үйлчилгээ, барилга байгууламжийн зориулалтаар газар олгосон хэрэгт холбогдсон аж.