М.Нандин-Эрдэнэ аваргын төлөө Японы бөх Кокоро Фүжиширотой барилдахаар боллоо

М.Нандин-Эрдэнэ аваргын төлөө Японы бөх Кокоро Фүжиширотой барилдахаар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн өнөөдөр “AIC Степ Арена”-д өнөөдөр эхэлсэн. 

28 орны баг тамирчид оролцож буй тус тэмцээнийн жин тус бүрт тэмцээнийг зохион байгуулагчийн давуу эрхийн дагуу манай дөрвөн жүдоч барилдаж буй. Өнөөдөр болсон нийт таван жингийн барилдаанд эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд М.Нандин-Эрдэнэ аваргын төлөө Японы бөх Кокоро Фүжиширотой барилдахаар боллоо.

Монголын бусад бөхчүүдээс эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Б.Сүхбат, -66 кг-д Б.Эрхэмбаяр, эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Ж.Анударь, Г.Наранцэцэг, -52 кг-д Б.Уранзаяа, -57 кг-д Л.Сосорбарам, Э.Номинтуяа нар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа. 




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө