Тайванийн Цэргийн эмнэлгийн эмч ГССҮТ-д ажиллаж, эрчимт эмчилгээний чиглэлээр сургалт хийжэ

Тайванийн Цэргийн эмнэлгийн эмч ГССҮТ-д ажиллаж, эрчимт эмчилгээний чиглэлээр сургалт хийжэ

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Тайванийн “Tri-Service” эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд эмч мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох, эрүүл мэндийн дэвшилтэт арга технологиос хуваалцах зорилгоор хамтран ажиллаж байна.

Тодруулбал, Хамтын ажиллагааны дагуу Тайванийн Цэргийн нэгдсэн гуравдугаар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн мэс заслын эмч, профессор Лю Ченг Тинг ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасаг болон салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт нэг сарын хугацаатай ажиллаж, ажлын байран дээрх сургалт хийлээ.

Тэрбээр төв болон салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан нийт таван сэдвээр сургалт зохион байгуулж, тусламж үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн оношилгоо эмчилгээний арга технологийг танилцуулжээ.

Энэ хүрээнд ГССҮТ-ийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж болон холбогдох албаны төлөөлөл Тайванийн зочин профессор эмчийг хүлээн авч уулзан, үйл ажиллагааны үр дүн, нөхцөл байдлын талаар санал солилцсон байна.




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө