“Нэг жолоочоос болж олон хүний ажил амьдрал алдагдаж байна" гэх мэдээлэл цахим орчинд түгсэн.
Олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд буй дүрс бичлэгт, "явж буй зүтгүүрийн урдуур автомашин орж, мөргүүлснээс болж Сонсголонгийн гарам хаагдаж, түгжрэл үүсэж байгаа" нь харагдах ажээ.
ВИДЕО:
Энэ талаар холбогдох албанаас тодруулахад “Өчигдөр буюу энэ оны долоодугаар сарын 24-ний өдрийн 03:59 цагт Сонсголонгийн 2 дугаар км-ийн гарам хаалттай байх үед Толгойт өртөөний сэлгээний зүтгүүр, сэлгээ хийж явахад. Гарам дээр суудлын автомашин өмнүүр нь орж зүтгүүрт шүргүүлсэн хэрэг гарсан” гэв.