Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэснээс болж сүүлийн нэг жилд 10 хүн нас баржээ

Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэснээс болж сүүлийн нэг жилд 10 хүн нас баржээ

Цагдаагийн байгууллагад сүүлийн нэг жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 254 хэрэг бүртгэгдэж, 221 сэжигтэй этгээдийг холбогдуулан шалгасан аж.

Дээрх гэмт этгээдүүдийн 197 нь эрэгтэй, 27 эмэгтэй, насаар нь авч үзвэл 13-56 насны иргэд байжээ. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэснээс болж 10 хүн нас барсан харамсалтай тоон мэдээлэл байна. 204 этгээд ял шийтгэл эдэлж байна. Энэ хугацаан таван тэрбум 201 сая төгрөгийн өртөг бүхий 85 334 хүн нэг удаа мансуурах хэмжээний хууль бус эргэлтийг таслан зогсоожээ.

 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө