Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн “Улаанбаатар Их дуулга” тэмцээн өнөөдөр “AIC Степ Арена”-д эхэлнэ.
Олон улсын жүдо бөхийн холбооны хуваарь багтсан энэ тэмцээнд 28 орны 236 тамирчин оролцож байгаагаас эрэгтэй 142, эмэгтэй 94 тамирчин багтжээ. Өнөөдрийн барилдаан 12:00 цагаас эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг-ын жингийн барилдаанаар эхэлнэ. Эрэгтэй -60 кг-д БНСУ, Япон, Бахрайн, Узбекистан, Франц, Казахстан зэрэг орны 20 жүдоч барилдана. Манай улсаас Э.Ариунболд, Э.Сумъяабазар, Б.Сүхбат, Н.Мэндсайхан нарын жүдочид барилдана.