Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Манхан багийн “Эгийн голын гүүр” гэдэг газар долоодугаар сарын 23-ны өдрийн 17:00 цагийн орчим “Эг”-ийн голоор хийлдэг завиар урсаж явсан гурван иргэн сураггүй алга болсон тухай дуудлагыг 07.24-ний өдрийн 04:55 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Б /57 настай, эрэгтэй/, Г /39 настай, эмэгтэй/, Н /30 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:25 цагт "Эг"-ийн голын гүүрнээс зүүн урд зүгт 50 км, Алаг-Эрдэнэ сумын Эрхэл багийн “Аяга шанагын тохой” гэдэг газраас тухайн эсэн мэнд олсон.