Малдаа яваад сураггүй болсон 13 настай охиныг эсэн мэнд олжээ

Малдаа яваад сураггүй болсон 13 настай охиныг эсэн мэнд олжээ

Ховд аймаг, Манхан сум  Ботгон багийн “Хөртийн Улаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км/ Иргэн Э-нь долоодугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагийн үед малдаа яваад одоо болтол сураггүй болсон тухай дуудлагыг долоодугаар сарын 24-ний өдрийн 10:13 цагт хүлээн авсан аж.  

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, Засаг даргын тамгын газрын ажилтнууд иргэн Э 13 настай, эмэгтэй/-ийг Эрэн хайх ажиллагааг эхлүүлж, “Хөртийн Улаан хад” гэдэг газраас баруун хойд зүгт 7 км зайд, төөрсөн байсныг эсэн мэнд олж, Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн. 




Өнөөдөр бич өдөр

26 минутын өмнө