Өнөөдөр буюу долоодугаар сарын 24-ний 12:30 цагийн орчимд Дархан сумын 9 дүгээр багийн нутагт байх орон сууцны байрны гадна 30 орчим насны эрэгтэй хүн 4-5 орчим насны эмэгтэй хүүхдийг авч явах гээд хоргоогоод гараас нь хөтөлж явж байгаад хүүхдээ орхиод зугтаачихлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мэдээллийн дагуу шалгалт явуулж хойшлуулшгүй ажиллагааны явцад цугларсан баримтуудаар 30 орчим насны эрэгтэйг эрэн сурвалжилж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хүүхдийг хүчээр авч явах гэсэн этгээдийг олж тогтоосон байна. Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж, тогтоох аж.
